Оршин суугаа газраа, орон гэртээ хязгаарлалтын дэглэм сахина уу
2020-04-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад энэ сарын 18-ны өдөр Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн бүтээгдэхүүн тээврийн жолоочийн хариу эерэг гарч COVID-19 халдвар авсан нь тогтоогдсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

 

Тэгвэл Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатраас орох, гарах хөдөлгөөн болон Дархан,Сэлэнгэ аймгаас орох гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 00.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 06.00 хүртэл түр хугацаагаар бүрэн хаах шийдвэр гаргаад байна. 

 

Шийдвэр гарахаас өмнө нийслэл хотыг зорьсон, замдаа яваа иргэдийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 00.00 цаг хүртэл асуумж бөглүүлэн нэвтрүүлсэн. Үүнээс хойш товчоодоор тээврийн хэрэгсэл болон иргэдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж өөр өөрийн оршин суугаа газартаа, орон гэртээ хязгаарлалтын дэглэм сахихыг уриаллаа. 

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгах асуудал хэвээрээ юу
2020-04-22
Novshnuud yum daa udahgui ogtsortsgoo
2020-04-22