УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-Миний бие МАХН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө Н.Энхбаяр даргад өгсөн. Дөрөвдүгээр сарын 22-наас бие даан нэр дэвшигчийн эрх дуусна. Бас хэд хэдэн намуудад санал тавьсан. Ипотекийн зээлийн хүүг бууруулах саналыг харгалзаж байгаа. Би ирэх лхагва гарагт шийдвэрээ гаргана.
Намайг 2017 оноос МАХН-аас хөөсөн мэдэгдэл гарч байсан. МАХН 114 мянган гишүүнтэй. Энэ намыг парламентад суудалтай байлгах ёстой. Үүнийг удирдлага, намын дүрэм, мэдэгдлээр шийдэх боломжгүй. Өнөөдөр намуудын мөрийн хөтөлбөр тодорхой болсон учир Эрдэнэтийн сонгогчид надад гомдохгүй байх. Учир нь сонгогчдын сонголт нээгдэж байгаа. МАХН-аас гарах шийдвэр гарахад надад маш хэцүү байсан. Орхон аймаг, Эрдэнэтэд хотод надад амласан зүйл байдаг. Үл ойлгогдох асуудал бий болсон. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагч илрээгүй. Би Эрдэнэчүүдэд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. Тиймээс дараагийн улс төрийн алхмаа хийх шаардлага гарсан хэмээн мэдээлэв.
Н.Нягт