С.Зориг үгүй, захиалагч олдоогүй 22 дахь хавар
2020-04-20

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Гэвч  Ардчилсан хувьсгалыг үндэслэгчдийн нэг, ардын түмний хайртай эгэл даруу хүү 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Түүнээс хойш С.Зориггүй 22 жил өнгөрч.

 


Улирч одсон он цагийн урсгалд монголын ард түмэн, гэр бүлийнхэн, журмын нөхөд нь түүний ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн жаргалтай хаврын энэ өдөр, хэрцгийгээр амиа алдсан жиндүүхэн намрын тэр өдөр бүрийд гэгээн дурсгалд нь зориулан босгосон хүрэл хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэсээр ирсэн. Тэд өнөөдөр ч мөн янжуур барин алсыг ширтэн бодлогоширч зогсоо эгэл дүртэй хүрэл хөшөөнд нь цэцэг өргөж, түүнийг нэхэн санах болов уу...

 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт этгээдүүдийг олон жилийн дараа илрүүлж ял оноосон ч эрүүдэн шүүсэн, хилс хэрэгт гүтгэсэн болж хувираад буй. Улмаар захиалагч олдоогүй, С.Зориг үгүй 22 дахь хаврыг угтаж байна.

 

Тэр шатар тоглох дуртай нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч 1996 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, олон улсын тэмцээнд монгол шатарчдыг оролцуулах шанг татаж явсан түүхтэй. Тэр үргэлж л шатар нүүж, ухаан бодлоо уралдуулах дуртай байсан гэдгийг журмын нөхөд нь хэлдэг. Амиа алдсан гашуун өдрөө ч Төрийн ордонд шатаж нүүж суугаад гэртээ хариад харамсалтайгаар хорвоог орхисон гэдгийг монголын ард түмэн мэднэ.

 

Гэхдээ монголын ард түмний сэтгэлд бол С.Зориг одоог хүртэл өрөөндөө шатар тоглож суугаа...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Хажууд нь байсан хүн Булган.Яагаад дуугардаггүй юм бол доо.
2022-02-12
Хэн гэдгийг нь Монголын ард түмэнгадарлаж байгаа. Даан ч тэр хулгайч хэтэрхий хүрээлэл сайтай нөлөө ихтэй байгаад байна л даа.
2020-04-21
мал:
ЯГ ХАЖУУД нь бсан ЭХНЭР нь мэдэж бгаашдээ МУЛГУУ
2020-04-21
Хэн алсан байх нь ч яахав мөнгө өгвөл болоо. Цаад эзэд нь тодорхой махнам. Гол өрсөлдөгч нь тэр.
2020-04-21
irgen:
30 jil bolson toriig zeverlehees naash ene hereg daragdsan, hils heregt orogsod orshoogdohgui tamlagdsaar baih bolno oilgomjtoi….ulsaa zeverleh estoi ard tymen
2020-04-20
Hg:
Ter aluurchin Amgalanbaataraasa asuu tagnuul.tsagdaagiinhan
2020-04-20
үхсний чинь илрүүлсэн хүн гүтгэж бантан болгосныг
2020-04-20