МХЕГ –аас “Монос косметик” “Нахиа импекс” компаниуд гар ариутгагчийг техникийн спиртээр үйлдвэрлэж байна гэж мэдэгдсэн. Харин “Монос косметик” компаниас энэ мэдээлэл нь ташаа, гуравдугаар зэрэглэлийн этилийн спиртээр ариутгагч үйлдвэрлэсэн гэж мэдэгдэл гаргасан. Тэгвэл МХЕГ-аас тодруулга мэдэгдэл хийлээ.
МХЕГ "УОК-оос МХЕГ, ХХААХҮЯ-нд гар халдваргүйжүүлэх бэлдмэлийн хүрэлцээ хангамж сайжруулах чиглэлээр үүрэг өгч үүний дагуу шалгалт хийгдсэн. Манай улсад гар ариутгагчийг 2010 онд батлагдсан стандартын дагуу үйлдвэрлэх ёстой байдаг бөгөөд Альфа, тансаг, онцгой, дээд гэсэн дөрвөн төрлийн спирт байдаг. Нэр бүхий компаний мэдэгдэлд туссан гуравдугаар зэрэглэлийн спирт стандартад тусгагдаагүй гэлээ. Харин халдваргүйжүүлэх бэлдмэлийн үндсэн түүхий эд нь хүнсний зориулалттай этилийн 96 хувийн агууламжтай спирт. Бид шалгалтын явцад “Монос косметик” “Нахиа импекс” компаниуд техникийн этилийн спиртээр гар ариутгагч хийж байсан нь тогтоогдсон. Харин мэдэгдлээс үүдэн МХЕГ стандарт шаардлагаа мэдэхгүй байна гэж байна. бид зохих стандарт шаардлагыг баримталж, хянаж ажилладаг" гэж мэдэгдлээ.
Г.Мичидмаа
Уншиж байна |