Эрдэмтэн Д.Баасандорж, Ц.Сосорбарам, Ц.Монгол нар "Оюутолгой" ХХК-ийн болон уул уурхайн компаниуд Үндсэн хуулийг зөрчиж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.
Иргэн Д.Баасандорж:
-Усны тухай хууль 2006 онд батлагдсан. Усны тухай шинэчилсэн найруулгыг 2009, 2012 онд тус тус хийсэн. Тухайн эзэмшиж байгаа орд газрыг эзэмшигч байгууллага нь усыг хувийн ус шиг өмчирхөн ашиглаж байна. Энэ асуудлаар гуравдугаар сарын 20-нд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Өргөдөл хүлээн аваад 14 хоногийн хугацаанд хариу өгөх байтал өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
Иргэн Ц.Сосорбарам:
-Өргөдөл өгөх шалтгаан нь "Үндсэн хуулинд ус бол төрийн мэдэлд байна" гэх заалтыг зөрчиж байна. Мөн ус ашиглалтын зөвшөөрлийг таван жилээр олгодог байсан. Гэтэл 2009 онд “Оюу толгой” ХХК-тай 20 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Уул уурхай эзэмшигч компаниуд тухайн газрын усыг зөвхөн өөрийн ус мэт ашиглаж байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад байна гэж мэдээллээ.
Г.Мичидмаа
Уншиж байна |