Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22:30 цагт 28 настай Л нас барсан хэрэг гарлаа.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Л нь цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байсан.
Эмчилгээг үргэлжлүүлж байх явцад түүний биеийн байдал хүндэрч, шаардлагатай холбогдох арга хэмжээг яаралтай авсан боловч харамсалтай нь өвчтөн нас баржээ. Хэрэг шалгагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боложгүй" гэсэн юм.
Л нь бусдыг залилан мэхэлж, 2231 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдан хоригдож байсан бөгөөд хэрэг нь шүүхэд шилжээд байжээ.
Уншиж байна |