Нийслэлд өчигдрийн байдлаар гарсан ахуйн гал түймрийн дуудлага нэлээд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Тухайлбал,
*Чингэлтэй дүүргийн 19дүгээр хорооны “яргайтын богино”-ын зуслангийн “Задгай”-д өнжмөл шар өвс шатсаны улмаас зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашиинтай 5 км зам туулан 08:32 цагт очиход 7 модон байшин, хүлэмж шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Мөн гурван байшин галын дөлд хайрагдсан бөгөөд ойролцоох 33 байшинд тархан шатаж болзошгүй байсан тул нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, гурван автомашинтай 10 км зам туулан 08:45 цагт очиж 40 минут, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 16 алба хаагч, гурван автомашинтай 13 км зам туулан 08:50 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан. Нийт гурван ангинй 32 алба хаагч, найман автомашинтай ажилласан. Мөн өдрийн 08:54 цагт гадын тархалтыг зогсоосон тул Хан-Уул дүүргиын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашин, Нийслэлийн аврах ангийн долоог алба хаагч, нэг автомашин, нийт 22 алба хаагч, таван автомашиныг замаасаа буцсан байна.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангай”-н есдүгээр гудамжинд иргэн С-ийн 3x7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10дугаар анги мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны “Наран”-ийн нэгдүгээр гудамжинд иргэн П-ийн 4x4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагчид ажиллаж унтраасан аж.
Баянгол дүүргийн 21-дүгээр хорооны Горькийн 18 дугаар гудамжинд иргэн Д-ийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах аравдугаар анги, Сүхбаатар дүүргийн 19дүгээр хорооны “Гоодой”-н зуслангийн “Задгай” -д иргэн Н-ийн 8x12 метрийн хэмжээтэй байшин, 4x5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги ажиллаж унтраажээ.
Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны хоёрдугаар байранд иргэн А-ийн 3x4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна,мөн тус дүүргийн есдүгээр хорооны “Шархад”-ны долдугаар гудамжинд иргэн Э-ийн 7x9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж унтраажээ.
Иргэд та бүхнийг хаврын хуурайшилт их энэ цагт сонор сэрэмжтэй байж шар өвсний болоод ахуйн гал түймэр гаргахаас сэргийлэхийг анхааруулж байна.
Г. Мичидмаа
Уншиж байна |