"Сайн ломбард"-ыг дээрэмдэн ул мөрөө арилгахаар мөнгөн дэвсгэртүүдийг шатаажээ
2020-04-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойргийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” /барьцаалан зээлдүүлэх газар/-т 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Э, Д, М нар нь бүлэглэн хүч хэрэглэн довтолж бэлэн 11.588.000 төгрөг, 1087 иргэний барьцаалан зээлдэх гэрээтэй 1561 ширхэг 302.946.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг дээрэмдэн авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Дээрх гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд дээрэмдэх, хулгайлах, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх, хүнийг алах гэмт хэргүүдэд ял шийтгэгдэж байсан 34 настай Д, 32 настай М, 35 настай Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

 

Яллагдагч Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан.

 

Мөн сэжигтэй этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгах, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатааж ул мөрөө нуун дарагдуулах үйлдэл хийсэн болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин
онолт:
түлхүүр олшруулдаг хүмүүс ниитиин bairand амидардаг хүмүүс бүлгэлж хулгаи хиих гандангийн ариин захиан өөдөөс харсан нийтийн бааранд нурах унахад дөхсөн ниитиин баирииг хаах хэрэгтэи
2020-04-08
боб:
энэ сдануудыг өчиггүй алаач
2020-04-08
xaxax:
xaxax tiin tee
2020-04-08
додори:
Киногоо гүйцэт үзэлдээ шаарнууддаа
2020-04-08
Хувийн мөрдөгч Барнаба:
Уул нь ч аргагүй туршлага заасан байна шүү шинэ дэвсгэртүүдийг хайр найргүй шатааж энтэр кккк Даанч баригдчихдаг
2020-04-08
Teneg hognuud gyals daraagijn buudald bdg sain lombardand avaachaal tavichihgu kkk
2020-04-08
xaxax:
xaxax tiin tee
irgen:
nasaar ni hori huuli sul bolohoor davarch bna
2020-04-07
Ажил нь хаагдчихаад идэх хоолгүй болж байгаа хүмүүс их байхад задарсан залуучууд вэ?
2020-04-07
kj:
kjkl
2020-04-07
z:
kino baga uzee, ajil hii zaluusaa. barigdahgui baisan ch gesen hairtai humuus ur huuhed chini hezee negen udur tulburiig ni tuldiima. tr ued yuch hiigeed oriotson bn shvv. unegui hool gj bhgui shvv dee
2020-04-07
Нүүр амыг нь гаргаач. Юуг нь нуугаад байдаг бэ хулгайчдыг
2020-04-07