Нүүрс тээврийн жолооч биедээ 1.3 кг алт нууж хил нэвтрүүлэхийг завджээ
2020-04-07

 

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ.


Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр нүүрс тнээвэрлэж явсан автомашины жолооч Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

 

Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, үнэт металл /алт/, түүх, соёлын дурсгалт зүйл, байлдааны галт зэвсэг, галт хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд үйлдсэн этгээдэд 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг.

 

Г.Сүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
хая:
алт нэвтрүүлснээр хорих шийтгэл байгаа юм уу, байхгүй гэж санах юм
2020-04-08
зочин:
100тн нүүрсэндээ 1кг нууж чаддаггүй азгүй л бна даа
2020-04-07
Иргэн:
Нүүрсээ зөөхгүй бол жолооч нар үхдлээ хатлаа гээд хуцалдаад байсны цаад учир нь энэ байж. Мэдээж алт бол цаанаа өөр эзэнтэй байгаа
2020-04-07