Залуу үеийнхэнд өгсөх боломж байхгүй
2020-03-18

 

Хэн нэгэн залуу боловсон хүчин хичээл зүтгэлтэйгээр, шударгаар сайн ажиллаж байвал түүнд дээрээс хөгшин бурхинуудын дарамт шахалт ирж түүнийг нь биелүүлээгүйн төлөө гэнэт л хэвлэл мэдээллээр нийгмийн дайсан мэт гүтгэн доромжилдог. Иймэрхүү үйл явдал, адлагдаж гүтгүүлсэн залуусыг хараад бид ч тоохоо больж энгийн үзэгдэл мэтээр хүлээн авдаг болжээ.

 

 

Үүний хамгийн сүүлийн жишээ бол үг үсэг, таслал бүх зүйл нь адилхан мэдээ хэд хэдэн сайт дээр зэрэг цацагдсан үйл явдал юм. Мэдээний агуулга нь АТГ-аас ЗТХЯ-ны цөөнгүй хүмүүсийг шалгаж тендер болон концессын гэрээнээс ашиг унагаж, будлиантуулсан гэх цуу ба гол байгаар нь тус яамны газрын дарга асан Р.Мэргэнийг сонгожээ. АТГ олон сар шалгаж байгаа ч одоог хүртэл юм илрүүлээгүй тул түүнийг япончуудын талд ажилласан бараг л гадны тагнуул мэтээр харлуулжээ.

 

 

Тэр бол 1-р сургуулийн тооны ангийн төгсөгч. Мөн Япон Улсын Хагуро Ахлах сургууль, Япон Улс Азийн Их Сургуулийн бакалавр, магистр зэрэгтэй чанартай залуу боловсон хүчний нэг. Бидний бахархан ярих болсон “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал”-ын ажлыг анх санаачлахад гар бие оролцон ажлын хэсгийг ахалж, төслийн ажил гацахад Монголын талд ашигтай хэлэлцээрийг хийн ажлыг үргэлжлүүлж чадсан шинэ үеийн төлөөлөл.

 

Гол нь тэр яагаад буруутан болов...

 

Урдах ажлаа чимээгүйхэн хийж байсныхаа төлөө юу? эсвэл ажлыг нь авах сонирхолтой хэн нэгний хүсэл үү? эсвэл тендэр авах гэсэн албан тушаалтнуудын шахалтыг биелүүлээгүй болохоор уу?

 

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” бол Япон улс болон Монгол Улсын Засгийн газар хамтран бүтээн байгуулж буй томоохон олон улсын бүтээн байгуулалт. Харин нисэх буудлын гүйцэтгэгчээр ажиллаж буй Японы тал үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Р.Мэргэнийг сонгосон нь түүний буруутан болж байгаа шалтгаан. Хэн ч аль ч өнцгөөс нь харсан энэ мэдээжийн үйл явдал.

 

Ажлыг эхлэх үеэс нь гар бие оролцсон ажлаа мэддэг боловсон хүчнийг Японы тал сонгож хамтран ажиллаж байна. Япончууд бидэнтэй адил нутгийн ахынхаа цүнхийг барьж гүйж байгаад дарга болчихдог шахааны хүнийг биш боловсролтой чадварлаг нэгнийг сонгосон байгаа нь л тэр.

 

 

Одоо зогсооч

 

Бүх зүйлийг харцаараа удирдаж байдаг дээд үеийнхэн маань хэзээ ч бидэнд урагшлах хөгжих боломж олгохгүй юм байна. Өөрсдийнх нь замналаар бус хийж бүтээх хүслээр цааш явбал замын дундаасаа буруутан болоод буцах юм байна. Яг хэзээнээс энэ муу авираа тэд татах бол? Яг хэзээнээс шинэ үеийн боловсролтой, чадвартай цөөн хэдэн залуусаа ингэж гишгэлэхээ болих бол?

 

Гэхдээ олон нийт, нийгэм аливаа үйл явдлын зөв бурууг хэдийнээ ялган таньдаг болсон гэдгийг тэд ойлгоогүй хэвээр байгаа.

Эх сурвалж: Ubinfo.mn

Shuud.mn
Сонин хачин
За наадах чинь МИеэгийн гөлөг ш дээ юун өсөх. Зүгээр луйварчин болж Миеэгийн шийрийг хатаана даа
2020-03-19
Zochin:
Японы тал хэрвээ мэргэнийг удирдах зовлолд оруулахгуй бол монго оруулахгуй гэдэг байсан гэсэн шуу
2020-03-18
ingej hudal soliorohoo bolio. zaluust buh bolomj ni baigaa, uursdiin archaagui doroig busdad buu toh. huviaraa business hiisen ch bolno shd ee.
2020-03-18
50,60 аад ОНЫ ҮЕИЙН ДАРГА ХИЙЖ БАЙГАА СДАНУУДЫГ БҮГДИЙГ НЬ ШОРОНД ХИЙВЭЛ НИЙГЭМ МАШ ГОЁО БОЛНО
2020-03-18