ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын мэдээллэснээр ажлын хэсэг аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Шалгалтаар Улсын их дэлгүүрйн “Номин тав трейд” компани махны үнээ нэмсэн зөрчил гаргасан тул 20 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.
Шалгалтын дүнд гуравдугаар сарын 10-ны өдрөөс хонины ястай махны үнээс кг тутамд 1000-1500 төгрөг, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, Үхрийн цул махын 3500 төгрөгөөр тус тус нэмсэн. Тухайлбал үхрийн цул махны кг тутмын үнэ нь 14499 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмжээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Тухайн байгууллага торгуулийн дүнгээс давсан ашиг олсон гэх мэдээлэл байна. Энэ талаар...?
-Аж ахуй нэгжүүдийн гаргаж байгаа зөрчлийн хувьд хялбаршуулсан журмаар зөрчлийн хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж байгаа. Хор холбогдол асар их байдаг. Тэр бүхнийг энэ үед нягтлан шалгахад хүндрэл бэрхшээлүүд гарна. Аж ахуй нэгж байгууллагууд зөрчил гаргаж болохгүй гэдэг дээр онцгой анхаарч ажилламаар байна. Бид бизнес эрхлэгчдийг дарамтлах, шахах байдлаар торгууль тавиагүй. Та бүхэнд хэлээд байгаа зөвлөмж, хууль дүрмээ мөрдөхгүйгээс шалтгаалж энэ торгууль, шийтгэл авч байгаа. Хэвлэл мэдээллээр төр, бизнес эрхлэгчдийг дарамталж байна гэсэн ташаа яриа гаргаж байна. Бид хууль дүрмийн дагуу хяналт шалгалт хийж байгаа.
Г.Мичидмаа
Уншиж байна |