ҮХЦ иргэдийн өргөдөл, гомдлыг баталгаат шуудангаар авахаар болжээ
2020-03-13

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц шинэ коронавирусийн халдвараа сурьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн өргөдөл,  мэдээлэл, гомдлыгбаталгаат шуудангаар авахаар болж байгаагаа мэдэгдлээ.

 

"Манай улсад шинэ коронавирус/COVID-19/-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэд өөрийн биеэр ирэхийг аль болох хязгаарлаж өргөдөл, мэдээлэл, гомдлоо баталгаат шуудангаар илгээх”-ийг ийнхүү зөвлөсөн байна. Мөн иргэд өргөдөл, мэдээлэл, гомдолтой холбогдуулан нэмэлт тайлбар хийх, хүсэлт гаргах болон бусад лавлагаа авах тохиолдолд уг журмыг баримтлах ажээ гэж ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин