Богино долгионы радио станц бэлэглэлээ
2020-03-04

“Сүмбэр коммодитиз”  компани нийгмийн хариуцлагын хүрээнд МХЕГ-т 17 ширхэг богино долгионы радио станц бэлэглэлээ. Тус компанийн захирал М.Түвшинсанаа "COVID19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага хамгийн түрүүнд хил дээр нүүр тулж ажилладаг. Зөвхөн энэ удаад ч биш, цааш нь үргэлжлүүлээд ашиглахийг нь тооцож энэ радио станцыг бэлэглэж байна" гэв.

 

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хилийн боомтууд дээр ажиллаж буй мэргэжлийн хяналтын албад, хэлтэст шаардлагатай байгаа радио станц бэлэглэж байгаад талархаад, тус компанийн хамт олон ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: МХЕГ

Shuud.mn
Сонин хачин