Дорноговь аймагт 16 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүлжээ
2020-02-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдөр буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн Т модноос дүүжлэгдсэн байдалтай нас барсан хэрэг гарсан.

 

Тэгвэл уг гэмт хэргийг үйлдсэн Дорноговь аймгийн харьяат 52 настай эрэгтэй А гэгч нь үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран 16 жилийн дараа илрүүлсэн байна.

 

Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй А гэгч нь иргэн Т-гийн амь насыг санаатай хохироож модноос дүүжилсэн болохоо мэдүүлжээ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
багш:
Үйлдсэн А гэгч нь үйлдсэн болохыг .. . . .
2020-02-03