Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Агаарын чанарыг сайжруулах бүс”-д түүхий нүүрсний хэрэглээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа 12-568 тоотод нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулдаг иргэн “Г” зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлэн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шалгуулж, хариуцлага тооцуулахаар материалыг шилжүүллээ.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Уншиж байна |