Б.Төгсбилгүүнд зургаан сар хорих ял оноов
2020-01-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр удаа үр зулбасан эмэгтэй хэвлэлд хандаж ярилцлага өгсөн байдаг.

 

Тэгвэл Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Төгсбилгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

 

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

 

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zov zov, huuliinhand handaggui hohirogchid ihenh ni baigaa tyryycheesee yalaa edelj hymyyjih heregtei
2020-01-17