Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг прокурорт буцаав
2020-01-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.01.14/ болсон. Урдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан.

 

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр  гэм буруугийн шүүх хурлыг товлох байсан ч ийнхүү хэргийг прокурорт буцаалаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, зэрлэгүүд, адгууснууд болон хувирч энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болж бүрэн хэмжээгээр дампуурсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан. Ардчиллыг магтан дуулагч Бат-Үүл бол ямар ч фашистаас илүү фашист.
2021-12-21
ШУНАЛ НЬ ДЭНДЭХЭЭР ШУЛАМ БОЛНОО ГЭЖ ИНГЭЖ ИНГЭЖ ЯЛГҮЙ ГАРНА ДОО
2020-01-16
Зочин:
Монголд ажил хийж чаддаг шүүх прокурор алга уу? Энэ олон хэрэг ийм олон жил дамжиж байгааг хараал ичиж үхмээр юм боож байна
2020-01-15
irgen:
todorhoi heregyydiig shiidverleh chadvargui huuliinhaniig er ni yu geh ve helehch yg alga
2020-01-15
Болиоч дээ:
Болиоч дээ анхнаасаа хуулийн дагуу ажлаа хийх ёстой
2020-01-15
Зочин:
энэ 2ч арай дэндүү их хөрөнгө мөнгө луйвардсандаа
2020-01-15
Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахыг хүлээж цаг хожиж байна.
2020-01-15