Эрчим хүчний зохицуулах хорооны гадна Шарын голын уурхайчдын төлөөлөл жагслаа. Уурхайчид ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн Шарын голын уурхайг дампуурлын ирмэгт хүргэж байгааг эсэргүүцэн мэдэгдэл хийв. “Шарын гол” үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар:
Шарын голын уурхай дампуурлын ирмэгт хүрээд байна. Учир нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороон дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө хэд дахин бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байна гээд “Шарын гол” компаниас нийлүүлж буй нэг тонн нүүрсний үнийг 47 мянган төгрөг болгох цаашлаад үнийг чөлөөлөх шаардлагыг хүргүүлэв.
Жагсагчид "Шарын голын уурхайчид Засгийн газрын боол биш", "Ц.Даваасүрэн, Х.Тлейхан нарын шийдвэр 500 гаруй уурхайчныг ажил, амьдралгүй болголоо" гэх зэрэг бичгийг барьсан байлаа.
Н.Нягт
Уншиж байна |