Хөвсгөл аймгийн Мөрөн суманд мөс цөмөрснөөс олон тооны бог мал живжээ. Тус сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор 01.11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газрынхан 01.13-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 3 ажилтан 1 автомашин, Мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтан, 1 автомашин, Цөм сүргийн үржлийн төвийн 3 ажилтан, нийт 22 хүн, 4 автомашин, 1 завьтай 8 км замыг туулан 13:30 цагт очиж, 7 цаг 2 минут ажиллаж, голоос 81 бог мал /24 хонь, 57 ямаа/-ын сэг зэмийг гаргаж, булж устгажээ.
Эх сурвалж ОБЕГ
Уншиж байна |