Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргах тохиолдол буурахгүй байна
2020-01-06

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.04-05-ны өдрүүдэд нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 305-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

·           Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8

 

·           Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 3 тохиолдолд бүртгэгдсэн байна.

 

 Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Bolgoomjtoi:
Busdin eruul mend ami nasig 1 rt 2 rt uuriin ami nas eruul mendeer hohirono gej bainga bodoj sogtuu mashin buu bari
2021-04-26
согтуугаар жолоодвол машиныг нь шууд улсын орлого болгодог хууль гаргаачээ, зарим оронд терроризмын хуулиар шийтгэдэг юм байна 3-5 жил шоронд.
2020-01-06