Цагдаагийн албан хаагчид олон удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ.
Тодруулбал энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаа эмэгтэйг хутга тулган айлган сүрдүүлж эд зүйлсийг нь дээрэмдсэн. Үүнээс гадна өөр хоёр эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн 57 настай эрэгтэй Э гэгчийг 2019.12.26-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.
Дээрх этгээд нь урьд өмнө хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх, танхайрах зэрэг гэмт хэрэг үйлдэж, 7 удаа ял шийтгэгдэж байжээ. Иймд иргэд орой үдшийн цагаар ганцаараа явахдаа сонор сэрэмжтэй байж, харанхуй гэрэлтүүлэггүй орчинг аль болох сонгон явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншиж байна |