Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
2019-12-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнгөрөгч тавдугаар сард /2019.05.17/ Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн  шүүх хурал болсон. Тус шүүх хурлаар Б.Махбалд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

 

Тэгвэл өнөөдөр /2019.12.06/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг 11.00 цагт эхэлнэ. Түүнд нийслэлийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр алсан гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлджээ.

 

Урьдчилан хэлэлцүүлгийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол, Улсын яллагчаар Б.Баярхүү, өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар, Н.Баатардорж нар оролцох юм. 

 

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрөгч 2018 наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.

 

Эл хэргийн шүүх хуралдаан өмнө нь зургаан удаа хойшилж, хэрэгт зүйл анги нэмүүлэхээр прокурорт буцаад байв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
соц:
социализмын үед ийм хэрэг үйлдсэн хүнд шууд цаазын ял өгөөд, гүйцэтгэдэг бсан санагдаж бхын. Өнөө үед яаж шийдэх юм бол доо?
2019-12-06