Нигерийн иргэнтэй нийлж мөнгө угаасан монголчуудад 6-9 жилийн ял оноов
2019-12-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг 2019.11.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн. 

 

Дээрх этгээдүүд бүлэглэн 2018 оны зургадугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сарын хооронд гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулсан. Улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан. 

 

Улмаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөдөлд оруулж Бүгд Найрамдах Турк Улсын "Алпин чорап" компанийн Итали Улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан "Делуксе мулти сервисес СРЛ"  ХХК-ийн еврогийн дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,00 евро буюу 702, 861, 120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагааас зайлхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзнэ гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг.

 

Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дахь хэсэгт зааснаар, 17.3-3.2 дахь  хэсэгт зааснаар, 20.3-1 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Ejikeme Chimezie John-д 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.

 

Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компани-д олгуулахаар заажээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ashgui heden gemt heregteng shiitgej,,,muuhai luivarchid byr gadnii gemt heregtengyydtei niildeg boljee,,,,bagsh nereer orj ireed baigaa gemt heregtengyydiig sain shalgaj bai
2019-12-02