Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.18-21-ний өдрүүдэд нийт 1279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2.5 дахин өссөн бол гэмтсэн хүний тоо 36 хувиар, ноцтой зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон хүн алга байна.
Нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн автобус буудал руу бүрэн орж зогссоны дараа бууж, суух, автобус буудал руу орж зогсоогүй байхад тээврийн хэрэгслийн өөдөөс гүйхгүй байхыг анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн алба
Уншиж байна |