Сэрэмжлүүлэг: 16 настай охин өндрөөс унаж амиа алдав
2019-11-20

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цамхаг” хотхоны 12 давхрын цонхноос 16 настай хүүхэд унаж амь насаа алджээ.

 

Тодруулбал "Хүүхэд унах гэж байна" гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 16:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эмэгтэй/ тус байрны “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн 2 дугаар давхар дээр унасан байжээ.

 

Онцгой байдлын аврагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн ч А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. 

 

Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
hen negen:
багш гэхээрээ хүүхдийг харааж ад болгох ёстой байдаг юм уу? Х.У.Д 75сургуулийн уранчимэг багшид ер нь бас өрөвдөл гомдол гармаар байна. Хэлэх хэлэхгүйгээр харааж аманд багтасан хогийн үгсээрээ хараадаг. Хэн долигнож харьцана түүнтэй сайхан харьцдаг ийм зангаа болиосой тэтгэвэртээ гараачээ хүүхдүүдийг дарамтлаж гарыг үсэг авж ажилдаа үлдсэн захиралтайгаа найз гэхээрээ ёс суртахуунаа алддаг цаг уу???
2019-11-24
Altantuya:
Surguulid setgl zuic bh hergte ygd gwel oswor veinhn bid nar mash oln asuudl tulgrdag blhor
2019-11-22
Эрэгтэй хүүхдүүдийнхээ хүмүүжилд нийт эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.Дээрэнгүй, хүчирхийлэгч авиртай залуус их болж байна. Ядаж байхад урлаг соёлынхон тиймэрхүү үлгэр дуурайлал илт харуулж байна.
2019-11-22
Surguuli d setgel zuich tutagagdj bnada
2019-11-21
Altantuya:
Surguulid setgl zuic bh hergte ygd gwel oswor veinhn bid nar mash oln asuudl tulgrdag blhor