Цагдаагийн байгууллагад 2019.11.18-ны өдөр 16:30 цагийн орчимд “Миний фэйсбүүкээр хүн ороод манай найзуудаас 2 сая төгрөг авсан байна” гэсэн гомдол мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 49 настай эмэгтэй М-н фэйсбүүк хаягаар 21 настай эрэгтэй Б гэгч нь нэвтэрч бусдаас 1.400.000 төгрөг авсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Мөн БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид фэйсбүүк ашиглан олны танил эрхмүүдийн зураг ашиглан 300 гаруй хүнийг залилсан 18 настай эмэгтэйг илрүүлжээ. Хамгийн сүүлийн байдлаар 350 гаруй хүнд 16 сая орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Одоогоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд, олон нийт хэн нэгэн таньдаг хүн тань санхүүгийн дэмжлэг хүссэн тохиолдолд заавал гар утас руу нь залгаж тодруулахыг анхааруулж байна.
Г.Сүрэн
Уншиж байна |