Сүүлийн өдрүүдэд баавгай айлын гэр рүү дайрч, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сүйтгэсэн гэх мэдээлэл цацагдах боллоо. Гэхдээ энэ төрлийн үйлдэл хөдөө, орон нутагт бүртгэгдэж буй ч нийслэлийн иргэд ч сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харахгүй, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй.
Нийслэл хотод зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-318003, Нийслэлийн шуурхай мэдээллийн 11-310005 утсанд мэдээлэх боломжтой.
Уншиж байна |