“ДЦС-3” ТӨХК-ийн цахилгаанчин 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас баржээ
2019-10-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд 6 метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт 3 ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас 1 хүн 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулан нас баржээ.

 

Ослын тухай дуудлагыг 2019.10.28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж  трансформаторын төмөр тулгуурын 5 метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ.

 

Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин