Баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд унаж амиа алджээ.
Тодруулбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Төмөр зам багийн “Хурын ногоон нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км/-т зэс баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд /гүн 3 м/ хүн унасан тухай дуудлага 2019.10.15-ны өдрийн 14:09 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 км зам туулан 14:56 цагт хүрэлцэн очиж 23 минут ажиллаж, иргэн Б /39 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хүлээлгэн өгсөн байна.
Г.Сүрэн
Уншиж байна |