Сүхбаатар аймгийн 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ Шарга" караокед өчигдөр буюу 2019 оны 10 сарын 11-ний шөнө 23:00 цагийн орчимд гал гарч 20 гаруй хүн угаартаж, их бага хэмжээгээр түлэгдсэн байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.
Галын улмаас 1 хүн амиа алдаж, 7 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Хэргийн газар аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар ажиллаж байна. Гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа бөгөөд одоогоор цахилгаан мантожны гэмтэл байж болзошгүй гэж урьдчилсан мэдээ гарсан байна.
Уншиж байна |