Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт иргэн Ц-гийн ногооны зооринд иргэн Ц /19 настай, эрэгтэй/, Н /19 настай, эрэгтэй/ нар угаартсан байжээ.
Угаартсан гэх дуудлагыг 2019.10.09-ний өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 22:03 цагт очиж 37 минут ажиллан 22:40 цагт эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Г.Сүрэн
Уншиж байна |