Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.
Өчигдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон хуралдаанаар прокурорын эсэргүүцлийг хэлэлцэж, хүлээн авлаа. Ингэснээр хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэгт буцаасан байна.
Анхан шатны шүүх нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж хэргийг прокурорт буцаасан ч прокурор эсэргүүцэл бичиж, шүүх ийн хэлэлцлээ.
Б.Энэрэл
Уншиж байна |