Нийслэлийн онцгой комисс яг одоо "Тавантолгой түлш" ХК-ийн байранд хуралдаж байна.
Хуралдааанаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 43 хорооноос угаарын хийд хордсон гэх 122 иргэний дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Өрхөөр нь авч үзвэл 61, угаарт өртсөн иргэдийн тоо 122 байна. Үүнээс эмнэлэгт хандаж зөвлөгөө авч гарсан 58, эмчилгээ хийлгэсэн 39, хэвтэн эмчлүүлж буй 8, гэртээ нас барсан хүний тоо зургаа байна” гэж танилцууллаа.
Г.Сүрэн
Уншиж байна |