Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Химийн үйлдвэрт гал гарсны улмаас сургуулиудыг хаажээ
2019-09-26

Францын Руан хотод байх Lubrizol  химийн үйлдвэрт гал гарсны улмаас энэ хотод байх дунд сургуулиудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргасан талаар ВВС мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гал түймэр орон нутгийн цагаар пүрэв гаригийн 02:40 цагт гарсан бөгөөд түймрийг унтраахаар 130 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна. Түймрийн улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй, харин иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрийг тойруулан 500 метр радиус газрыг хамгаалалтанд авчээ. Түүнчлэн үйлдвэрийн ойролцоох хамгаалалтанд багтсан бүс нутгуудын бүхий л гудамж, замын хөдөлгөөнийг бүрэн хаасан байна.

 

Түймэр гарсан үйлдвэр нь SEVESO ангилалд багтдаг бөгөөд энэ нь аюултай түүхий эдийн материал байдаг гэдгээрээ төрийн онцгой ажиглалтанд байдаг гэсэн үг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин