Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч шинээр томилогджээ
2019-09-13

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Тапан Мишра өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа гардуулав.

 

 

Сайд Д.Цогтбаатар НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, манай улс НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирсэнийг тэмдэглэсэн байна. Мөн олон улсын энхтайвны асуудлаарх судалгаа, энхтайвныг түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

Ноён Т.Мишра Монгол Улс – НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

 

Ноён Тапан Мишра нь Энэтхэг Улсын иргэн бөгөөд НҮБ-ын системд 2003 оноос хойш ажиллаж байгаа  ба 2015-2019 онд  БНАСАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр ажилласан ажээ.

Shuud.mn
Сонин хачин
!!!!!:
Ene Zogtbaatart NUBiin toloologch huleen awhad omschih kostum hoslol alga uu ! Yamniihaan ta nat naad hundee heleechee! Naad zahiin Diplomat Es medehgui tegeed bas Ofshordchihnoo mani er !
2019-09-13