“Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно
Замын цагдаагийн алба хаагчдын бөөрний өвчлөл өндөр байна
2019-03-13

 

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгээс “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулав.

 

Өдөрлөгийн хүрээнд Цахиур төмөр ХХК-тай хамтран алба хаагчдын бөөрний үйл ажиллагааг шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуураар шууд тодорхойлон 14 үзүүлэлтээр дүгнэлт гаргаж, цаашлаад дүгнэлтээс хамааран нарийн мэргэжлийн шинжилгээ хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

 

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг болон үзлэгийн тэмдэглэл, үр дүнгээс харахад замын цагдаагийн алба хаагчдын бөөрний өвчлөлийн үзүүлэлт бусад төрийн тусгай алба хаагчдаас өндөр байдаг талаар эмч нар хэллээ.

 

Энэ өдөрлөг нь алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд цаашид алба хаагч бүрийг эрүүл мэндийн багц шинжилгээнд хамруулан шат дараалсан арга хэмжээг авч ажиллах юм.   

Shuud.mn
Сонин хачин
хэн цагдаа бол гэсийн дурандаа цагдаа болчихоод дараа нь олон юм яриад байж болохгүй ш дээ
2019-03-14
D.Ganchimeg:
manaihan chn tegee l tsagdaagaa ugyelne shdee yanaa zohitsuulah hereg gardag shdee sahilgue jolooch ih bidni ami nasg hamgaalj ajlaa hiij yabaa turn albanihan shuudee bid tedneer dutna shuudee
2019-03-14
иргэн:
Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс эрүүл мэндээр хохирдог нь үнэн. Гэхдээ тэдэнд үүрэг оноосон ТӨР гэж байдаг анхааралдаа авч зохицуулмаар юм.
2019-03-13
Иргэн:
Зам дээр зогсохоо л больчихгүй юү. Монголоос өөр зам дэнр үргэлж цагдаа зогсдог орон байдаг юмуу? Аваар омол гарвал л гарч ирдэгш дээ
2019-03-13