Тээврийн цагдаагийн албанаас Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчдаа ЭХО, зүрхний цахилгааны бичлэг, цусны шинжилгээ төрлүүдээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Урьдчилан сэргийлэх үзлэг 2018 оны 11 дүгээр сарын 20,21-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Мөн замын цагдаагийн алба хаагчдын өвчлөлийн байдалд хийсэн судалгаагаар үе мөч, хоол боловсруулах зам болон бөөр, шээсний замын өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна.