Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Гурван эрдэмтэн Физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо
2018-10-03

Физикийн ухааны Нобелийн шагналыг АНУ, Франц болон Канадын гурван эрдэмтэн хүртэхээр болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

АНУ-ын эрдэмтэн Артур Ашкинд, Францын эрдэмтэн Жерар Мороу, Канадын эрдэмтэн Донна Стрикланд нар лазерын физикийн бүтээлээрээ уг нэр хүндтэй шагналыг хүртэхээр болжээ. .

 

Шведийн Вангийн Шинжлэх Ухааны Академи Нобелийн шагналыг дагалдан ирэх 1.1 сая ам.долларыг 50, 25, 25-аар нь хуваан олгох гэнэ. АНУ-ын эрдэмтэн уг шагналын хамгийн их хувийг хүртэх аж. 

 

Эрдэмтэн Ашкин нүдэнд үл харагдах, зөвхөн тусгай төхөөрөмжийн тусламжтай харах боломжтой жижиг биет, вирусыг гэмтэлгүйгээр салгаж авах ХЯМС-аа зохион бүтээсэн бол Франц, Канадын эрдэмтэд богино урттай, өндөр эрчимтэй лазерын лугшилтыг үүсгэх технологи бүтээжээ. 

 

Нобелинйн шагналыг эмэгтэй эрдэмтэд маш цөөхөн хүртсэн байдаг. Гурван жилийн өмнө уг шагналыг эмэгтэй хүн хүртсэн билээ. 

 

 

Германд төрсөн АНУ-ын нэот эрдэмтэн Мари Кюри 1903 онд Нобелийн шагнал хүртэж байжээ. Тэрээр анхны эмэгтэй Нобелийн шагналтан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин