Тайландын нийслэл Бангкок хотын удирдлагууд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буй тагтаануудтай тэмцэхээр болсон байна.
Тэмцлийн хүрээнд иргэд, жуулчдыг тагтаа хооллохыг хатуу хориглосон талаар “www.chiangraitimes.com” сайт мэдээллээ.
Хотын төв, түүхийн дурсгалт байгууламж болон зах, худалдааны төвийн дэргэд тагтаа хооллож байхдаа баригдсан иргэнийг 25 мянган бат буюу 770 мянган ам.долларын торгууль ноогдуулах, гурван сарын хугацаанд шоронд хорих гэнэ.
Үйлчилгээний ажилчид тагтаа хооллохыг хориглосон тэмдгүүдийг нийслэлээр байршуулж, иргэдийг идэвхтэй байхыг уриалжээ.
Тайландын Ерөнхий сайд, армийн генерал Прают Чан-Оча энэ оны эхээр тагтаа хооллохыг хориглох шийдвэрээ танилцуулсан юм. Учир нь тус улсад сүүлийн жилүүдэд тагтаанаас халдварладаг өвчин нэмэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |