Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Зүрхний эмч нар маргааш Сүхбаатарын талбайд ажиллана
2017-09-28

 

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгээс дэлхийн зүрхний өдөрт зориулж эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний тасгийн эмч  Д.Нарантуяа "Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Дэлхий дээр зүрх судасны өвчнөөр жилд 17.5 сая хүн нас бардаг гэх судалгаа бий. Өндөр хөгжилтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хамгийн хүртээмжтэйд тооцогддог АНУ-д 40 секунд тутамд нэг хүн тархины цус харвалт болж, дөрвөн минут тутамд нэг хүн нас барж байна. Харин 42 секунд тутамд нэг хүн зүрхний шигдээс болж, нэг минут тутамд зүрхний өвчнөөр нас барж байна. 2030 он гэхэд энэ тоо 23 сая болно гэсэн тооцоололт байдаг. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины цус харвалтын 62, зүрхний цусан хангамж хомстох өвчний 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. Цагаасаа эрт, зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн ДЭМБ онцолж байна.

 

Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН Банкны “ХААН” сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ныг хэрэгжүүлж байна" гэлээ.

 

Есдүгээр сарын 29-нийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр Д.Сүхбаатарын талбайд Улсын гуравдугаар төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар зүрхний даралт үзэж, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх ажээ. Зөвлөгөө 12.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх гэнэ.

 

Өдөрлөгийг ЭМЯ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “ХААН” сан, нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын зүрхний холбоо хамтран зохион байгуулах гэнэ.

 

                    Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Har huitend hen ochih yum be buur neg showdah argaa olj chadah yum sanaa ni zuvch heregjuulj bui arga ch ydchihsan yumaa arai l denduu doromjloh yumaa ard tumnee
2017-09-28
Standart???:
Huitend hun shaldlaad zurkhnii bichleg hiij baisnaas, neg ulsiin emnelegt neg ødør zurkhnii uzleg buren hemjeegeer hiisen deer dee,,,
2017-09-28
Зочин:
Энэ Нарантуяа гэж алдартай банзал авгай бдгийн.Дандаа айл гэр үймүүлж явдаг.
2017-09-28
po:
margsh 12 gj ble yun huiten chi l biti ochooroi. Bi law ochinoo
2017-09-28
зочин:
эмч нарын цалинг нэмье ээ.
2017-09-28
зочин:
Хар хүйтэнд ГУДАМЖИНД дутуу хагас үзлэг хийж ШОУДАХ хэрэггүй.
2017-09-28