Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ эмнэлэгт хэвтсэн талаар “www.koreaherald.com” сайт мэдээллээ.
Тэрбээр Сочу дахь Сэнт-Мэрийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор түүний бие ямар байгааг эмнэлэгийн удирдлагууд нийтэд зарлаагүй байгаа юм.
Өмнө нь өнгөрөгч долоодугаар сард түүний хөлийн хурууны “MRI” зураг авхуулахаар эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Пак Ын Хэ энэ оны эхээр авлигын дуулианы улмаас албан тушаалаасаа огцорсон юм.
Б.Дэлгэрцэцэг