Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой
2017-07-21

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч  Х.Баттулгад  хүндэтгэл үзүүлж ёслолын парад жагслаа. 

 

Хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаалын бие бүрэлдэхүүнд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үг хэлсэн юм.Тэрбээр: 

 

 
 

Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

 

Төрийн   цэргийн   байгууллагуудын   генерал,   офицер,   ахлагч,   түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

 

Хүндэт зочид оо!

 

 Улс, эх  орныхоо   тусгаар  тогтнол,   бүрэн   эрхт байдал,  нутаг дэвсгэрийн  бүрэн  бүтэн байдал, улсын хилийн  халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их  түүхэн   замнал, ололт  амжилтыг  улбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе.

 

Монгол   төрийн   тусгаар   тогтнолын   тулгуур   нь   төрийн   цэргийн   байгууллагууд  байж, төр, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай  албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад   та   бүгдийн   мэдлэг,   мэргэжлийн   ур   чадвар,   хичээл зүтгэлээс  ихээхэн хамаарах болно гэдгийг   тэмдэглэж байна.

 

 “Монгол   Улсын   батлан   хамгаалах   бодлогын   үндэс”   баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн  хувьд  батлан хамгаалах хүчин  чадлыг  бэхжүүлж,    төрийн   цэргийн   байгууллагын   эрх   зүйн   шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт  хамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд  дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

 

Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэрэг-улс төрийн өндөр мэргэжлийн стратегич офицеруудыг бэлтгэх,  агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх гээд олон асуудлыг Та бид хамтран шийдвэрлэх шаардлага гарч байна.

 

Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай   техникээр   хангах,   улмаар   цэргийн   алба   хаагчдыг   бүтээн   байгуулалтын ажилд оролцуулан  ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба   хаах   хугацаандаа   орлого   олж,   хуримтлалтай   болоход   чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг  хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.

 

Монгол Улсын зэвсэгт хүчин  залуучуудыг   эх   оронч,   үндэсний   үзлээр   хүмүүжүүлэх,   эх   орноо   батлан хамгаалах   мэдлэг   боловсрол,   бие   бялдар,   сэтгэл   зүйн   хувьд   төлөвшүүлэхэд идэвхитэй, санаачилгатай оролцдог, хамтран ажилладаг  эв нэгдэлтэй, нэг зорилгод төвлөрч чаддаг  болоход анхаарч, Та бүхнийг олон талаар шахан шаардаж, сайн үйл хэрэг, сайн цэргийн мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно.  

 

Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэшсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна.

 

Хоёр хөрш орон болон бусад гадаад орны төрийн цэргийн байгууллагатай байгуулсан цэргийн, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Олон улсын  хамтарсан   сургалт   дадлагыг  үр   өгөөжийг   нэмэгдүүлж, урт   хугацааны   хөтөлбөрөөр  мэргэжлийн   өндөр   бэлтгэлжилт   бүхий   бие бүрэлдэхүүн, орчин   үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг  Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт Би итгэл төгс байна.

 

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн,   төрийн   цэргийн   бодлогыг   хэрэгжүүлэхийн   төлөө   тууштай   зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын   албанд   тань   их   амжилт,   амьдралд   тань   аз   жаргал,   эрүүл  энх,   сайн сайхан  бүхнийг хүсэн ерөөе.

 

Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байх болтугай.

 

Ура нөхөд өө!

Эх сурвалж:president.mn




Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Baavgai boldbastar gej baynhongoriin avgai huuhdeeree niilj armiig idsen hulgaich l bish bol hugatsaat tsereg ch bsan bno
2017-07-23
ХАС-ын Ганхуяг-аа:
Одоо дуугарч үзэхгүй үү
2017-07-22
zochin:
ard n yavj bgaa uvuu guzee mun bna aa tamirchin hund bol emegnel ...⁉️ ene shine erenhiilugch buh mgl ymarch alband ajilj bgaa nuhdud guzeetei nuhdud ymar neg hariuthlag toothoe ... er n medegdehgui ems er bol zugeer l guzee iim uls .d jaahan hariuthlag toothoh estoi ... gaigui aldand ajildag zahiral bas deed talii ajildah nuhud arail tartagn n hetreed zugeen sunsan uls ymar gavyai giiguulsen...n jaahan hun bur eruul mendee anh.rsai
2017-07-22
goegoe:
mongol hvn mongoliinhoo ezen ni bolj chadlaa
2017-07-21
Зочин:
Mongol tsergiin ur chadvariig delhiin tavtsand anhlan gargasan, buh shatnii surguuli damjaag ni duurgesen shine tsagiin tsergiin strategich zaluu general B.Bayarmagnai bga shu erunkhii komandlagchaa
2017-07-21
Зочин:
tsahim huultai boloo
2017-07-21
Зочин:
toviig sahij boloh uu
2017-07-21
Zochin:
Nam evslees angid , tsergiin strategich gedeg utgaaraa unuudur Zevsegt huchind heregtei baigaa gants hun bol hoshuuch general Ayushiin Ganbat gej ginhene Tsergiin darga hun baigaa shuu gedgiig Erkhem Zevsegt khuchnii Yerunkhii komandlagchid iltgej baina.
2017-07-21