Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган олны өмнө ухаан алдсан талаар “www.almasdarnews.com” сайт мэдээллээ. Тус улсад Уруз гэх шашны баяр болж буй бөгөөд энэ үеэр исламын шашинтнууд мөргөл үйлддэг байна.
Аташехир хотын Мимар Синан сүмд болсон мөргөлийн үеэр Ерөнхийлөгч, гэргийн хамтаар зочилжээ. Харин энэ үеэр Ерөнхийлөгч ухаан алдаж унасан талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байна.
Ерөнхийлөгчийн цусан дахь сахарын хэмжээ эрс нэмэгдэж, улмаар ухаан алдсан аж. Албаныхан яаралтай Ерөнхийлөгчид анхан шатны тусламж үзүүлсэнээр тэрбээр ухаан оржээ.
Уг үйл явдлын дараа Ерөнхийлөгч “Миний цусан дахь сахарын хэмжээ үргэлж тогтворгүй байдаг. Хурдан ухаан оруулсан бурхандаа баярлалаа. Одоо би зүгээр байна. Нөхцөл байдал хяналтад байгаа” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |