УИХ-ын гишүүн асан М.Зоригтын “Хадлан” загварын дээл гарчээ. Одоогоор анхны загвар гараад буй аж.
Эрэгтэй, эмэгтэй “Хадлан” загварын дээл нь хөнгөн, өөрөөсөө бүстэй, салхи нэвтрүүлэхгүй, ус нэвтрэхгүй, материал нь сэмэрч урагдахгүй зэрэг олон давуу талтай юм байна. Мөн биеийн дулааныг 80 хувь хүртэл барьж, дулааныг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх чадвартай амьсгалдаг нано дотортой аж.
Сонирхуулахад тус дээл гар утас, хэтэвч зэрэг хэрэгцээт зүйлсээ хийх дөрвөн халаастай юм байна.
В.Бат