А.М.Горькийн нэрэмжит номын сан 1946 онд үүд хаалгаа нээж байсан. Улмаар 2009 оноос үйл ажиллагаагаа зогсооогоод байсан бол өнөөдөр дахин нээлтээ хийлээ.
Нийслэлийн Соёл Урлагийн Газрын харъяа байгууллага Д.Нацагдоржийн нэрэмжит Улаабаатар хотын нийтийн төв номын сангийн нэгдүгээр салбар болох тус номын сан байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд зургаан жилийн турш сэргээн засварласан номын сангийн үүд хаалгыг ийнхүү нээж байгаа аж.
Энэхүү номын сан нь Монгол номын фон, гадаад номын фонд, хүүхдийн номын фонд гэсэн гурван төрөлжсөн хэсэгтэй бөгөөд нийт 50 мянга гаруй номтой болохыг албаны хүн хэлж байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |