“Ахмад Америк” киноны уран бүтээлчид өчигдөр “ELLEN” шоунд оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шоуны үеэр уг киноны гол дүр, жүжигчин Элизабет Олсэн найз залуутай болсон тухайгаа ярьжээ.
Тэрбээр “Үнэнийг хэлэхэд би болзож байгаа. Та нар хэн гэж бодож байна. Миний болзоот залуугийн нэрийг мэдэхийг хүсч байна уу” хэмээсэн байна. Хөтлөгч Эллин “Хонгор минь хэн юм бэ. Чиний болзоот залуугийн нэр?” гэж асуухад жүжигчин бүсгүй “Миний дэргэд сууж буй залуу” хэмээн хариулжээ. Уг хариултыг сонсон жүжигчин Крис Эванс “Энэ тухай хоёулаа хүмүүст хэлэхгүй гэж тохирсон шүү. Яагаад амлалтаа зөрчиж байгаа юм бэ” гэсэн байна. Тэд болзоод гурван сар болж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |