Афганистаны нийслэл Кабул хотноо хэдхэн минутын өмнө дэлбэрэлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтээр олон хүн амиа алдаж, гэмтсэн хэмээн Ерөнхийлөгч Ашраф Гани мэдэгдсэн байна. Гани твиттертээ “Кабул хотноо террорист халдлага боллоо. Үнэхээр харамсалтай үйл явдал тохиов” гэж жиргэсэн байна. Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашины дэргэд өөрийгөө егүүтгэжээ.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Седик Седикка “Уг дэлбэрэлтийн ард талибанчууд байгааг тогтоосон. Цагдаагийнхан ослын газар ажиллаж байна. Тун удахгүй амиа алдагсдын тоо ил болно” гэж хэлжээ.
“Талибан” бүлэглэлийн хэвлэлийн алба “Хаврын дайралт эхэллээ” хэмээн “AFP” агентлагт мэдэгдсэн байна.
Тус бүлэглэл өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Кабул хотноо халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |