Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Беларусьтай барилгын салбарт хамтарна
2016-03-16

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ  Беларусь улсад  айлчлал хийсэн байна. Айлчлалын үр дүнгийн талаар БХЯ-ны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бурмаагаас тодрууллаа.

 

-Айлчлал хэр үр дүнтэй болсон бэ?

 

-Бүгд найрамдах Беларусь улсын Барилга архитекурын  сайдын урилгаар БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ гуравдугаар сарын 9-12-ны хооронд албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал уулзалт товлогдсон байсан. Беларусь улсын Ерөнхий сайдын орлогч Тимошко албаны хүрээнд хүлээн авч уулзаж, Беларусь, Монголын Засгийн газар хоорондын хуралдааны талаар ярилцсан. Манай улс Беларусь улсаас “Белаз” маркийн 20-иод автобус “МАЗ” маркийн том оврын машинуудыг Эрдэнэт зэрэг  уул уурхайн салбаруудад авч ажиллуулдаг. Энэ хамтын ажиллагаа маш сайн явагдаж ирсэн. Улаанбаатар хотод  албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулаад ажиллаж байгаа. Мөн Бүгд найрамдах Беларусь улсаад Монгол Улсад суугаа Элчин сайд Чёбирной хамтын ажиллагаа улам идэвхжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд Беларусь-Монголын Засгийн газар хоорондын IV хуралдаан ирэх дөрөвдүгээр сард болох юм.  Үүнээс гадна энэ сарын 16-18-ны хооронд ажлын айлчлал хийх юм. Энэ хүрээнд "МАЗ", "Белаз" маркийн машин, барилгын материалын, тоосгоны, плитаны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцана.

 

-Хоёр тал хамтран ажиллах ямар саналууд тавьсан бол?

 

-Манайхан Беларусьтай барилгын материалын чиглэлээр хамтран ажилладаг. Беларусь янз бүрийн обой, хавтан үйлдвэрлэдэг. Барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж орон. Манай талаас БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ хамтарсан үйлдвэр барих саналыг тавьсан. Беларусийн талаас бүтээгдэхүүнийхээ тоног төхөөрөмжийг оруулж ирээд, Монголд БЕЛАЗ автобус угсрах зэрэг санал тавьж байсан. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ оруулж ирж, хүүхдийн хоолны үйлдвэр байгуулах санал яригдаж байлаа.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-16
Зочин:
Bayanselengiig muulaad l bdg, ih idevhtei gurger temtsegch emegtei bnle shde. Bi 2,3 yuman deerees dajguin bn gj dugnesen. Hun yur ni ingej l deeshilj devshij Saijirch usuj yavah heregtei shde. Adilhan emegtei hunii huvid demjdeg shu. Ajliin amjilt
2016-03-16
zochin.:
Burmaa bolih heregtei. Baianselengiig dagabal baartai shuu.Baianzurhed yasnaa sanaarai muu hulgaichaa.Chini deed surguuli ch bi yu.hariu zaabal bicheerei Burmaa guyai.
2016-03-16