Тост, Тосонбумбын нурууг улсын хамгаалалтад авах ёстой байтал Засгийн газар нөөцөд авах тогтоол гаргасан тухай шүүмжлэл гараад буй. Үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр тайлбар хийлээ.
Тэрбээр “Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтад заасан газрыг тусгай хамгаалалтанд УИХ-ын тогтоолоор авах эрх зүйн үндэслэлтэй байдаг.Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахын өмнө бэлтгэл ажлыг хангах үүднээс тухайн бүс нутагт 2003-2009 онд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрүүдийн асуудлыг цэгцлэх зорилгоор Засгын газрын тогтоолоор нөөцөд авсан. Нөөцөд авснаар тухайн талбайд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа ба энэ талбайд хайгуулын болон ашиглалтын тугсай зөвшөрөл шинээр олгохгүй юм.
Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авсан тохиолдолд тухайн бүс нутагт олгогдсон ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд Засгийн газраас нөхөн төлбөр олгоно. Эсвэл ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өөр газар тусгай зөвшөөрөл олгох шаардлага гарж байгаа. Иймд дээрхи тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд авах боломжтой” хэмээв.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |