11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон талт хэлэлцүүлэг эхэллээ “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна ХААН Банк LinkedIn Learning-ийн Rising Star шагналыг Монголоос анх удаа хүртлээ Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
Татварынхныг эсэргүүцэн өөрийгөө шатаажээ
2015-10-13

Пакистаны Мултан мужийн иргэн 24 настай Шабаз Ахмед гэх залуу татвар хураагчдыг эсэргүүцэн өөрийгөө галдан шатаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Залуу хувийн бизнес эрхэлдэг аж. Татварынхан өдөрт 5-10 удаа түүн дээр ирж, мөнгө нэхдэг учир ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ.

 

Мултан мужийн Татварын төвийн өмнө тэрээр өчигдөр 14.39 цагт өөр дээрээ шатамхай бодис цацаж, шатаажээ. “Татвар хуурагчид иргэдийн амьдралд дарамт учруулж байна” хэмээн залуу сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Залуугийн галыг унтраахаар нэг эр элс, шороо цацсан ч оройтсон аж.

 

Цагдаагийн газраас “Эсэргүүцлээ илэрхийлэн өөрийгөө шатаасан залуу амиа алдсан. Их хэмжээний түлэгдэлтэй түүнийг эмнэлэгт хүргэсэн ч шархаа дийлэлгүй амиа алдсан” гэж мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene comment bichsen nohor Exclusiviin Maytsetseg biz kkk
2015-10-13
зочин:
энэ явдал монголд бүүр ч их байгаа шүү, манай татварынхан бол гаднаас нь харахад л хүн болохоос биш ухаан ууранг тархи гэж байхгүй ёстой л аймаар амьтад байдаг ш дээ
2015-10-13